Эхийн сэтгэл

2010 оны 03-р сарын 04 Нийтэлсэн sainjargal
Монголын бүх үзэсгэлэнт бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе Дэлгэрэнгүй»

Монгол сайхан орон

2010 оны 03-р сарын 04 Нийтэлсэн sainjargal
<object width="480" height="385"><param name="movie" value="http://www.youtube.com/v/1JFESKQf_Ys&hl=en_US&fs=1&"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/1JFESKQf_Ys&hl=en_US&fs=1&" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="480" height="385"></embed></object>

Tuuxiin dursgal

2010 оны 03-р сарын 04 Нийтэлсэн sainjargal
Түүх соёлын дурсгалт зүйлс

Хустайн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт болон орчны бүсд түүх соёлын дурсгалт зүйлс олон бий. Тэдгээрийг ангилбал:

 

  • <!--[if !supportLists]--><!--[endif]-->Өнгөтийн цогцолбор дурсгал

     

  • <!--[if !supportLists]--> <!--[endif]-->Дөрвөлжин булш

     

  • <!--[if !supportLists]--> <!--[endif]-->Хиргисүүр

     

  • <!--[if !supportLists]--> <!--[endif]-->Хөшөө чулууд

     

  • <!--[if !supportLists]--> <!--[endif]-->Буган чулуу

     

  • <!--[if !supportLists]--> <!--[endif]-->Суварганы тур

     

  • <!--[if !supportLists]--> <!--[endif]-->Сүг зураг

     

 

 

Өнгөтийн цогцолбор дурсгал

         Энэ нь Монгол нутагт 552-742 онд төр улсаа байгуулж байсан Түрэгийн хаант улсын үед буюу YI-YIII зуунд хамаарагдана. Энэ цогцолбор төв азид олдсон хамгийн олон буюу 30 орчим хүн чулуутай. Энэ цогцолбороос зүүн урагш зэллэсэн 552 балбал чулуу байдаг. Балбал чулуунуудыг алсан дайсны тоогоор, эсвэл оролцсон хүний тоогоор босгосон байх гэдэг. Мөн үзүүр нь зүүн хойш эргэсэн байдаг тул сүнсний зам мөрийг заасан байж мэднэ гэдэг. Уг цогцолбор дурсгалд арслан болон хонины дүрстэй чулуу байдаг. Арсланг айх аюулгүйн билэг тэмдэг болгож, харин хонины дүрстэй чулуу нь тахилын гол шүтээн болгож бүтээсэн болов уу. Монголд 600 орчим хүн чулуу бий. Хүн чулуунууд нь босоо, хагас суугаа, суугаа 3 янз байдаг. Суугааг нь түшмэлүүдийг, босоог нь боол шивэгчингүүдийг төлөөлүүлсэн болов уу гэж үздэг. Ханан хээтэй тэгш өнцөгт хавтгай чулуунуудыг тахилын хавтан гэж нэрлэдэг. Энд идээ шүүс өргөдөг байсан болов уу.

Дөрвөлжин булш

          Хустайн нурууны энгэр бэл, зарим томоохон ам хөндийд 160 дөрвөлжин булш бий. Эдгээрийг хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын үлдээсэн сонгодог дурсгал гэж үздэг. МЭӨ III-II зуунд хамаарагдана. Дөрвөлжин булшны зүүн хэсэгт нь өндөр босоо чулуу тавьсан байдаг. Үүнийг Сэргээ чулуу гэдэг. Түүнээс морь уядаг байсан.

Хиргисүүр

        ХБЦГ-ын нутагт болон ойр орчимд 19 томоохон хиргисүүр бүртгэгдсэн. Хиргисүүрүүд нь голдуу дөрвөлжин болон дугуй хүрээтэйгээс гадна газарт 8-9 чулууг дугуйруулан шигтгэсэн дагуул хэсгээс тогтдог. Хиргисүүрүүдийг МЭӨ II мянган жилийн сүүлчээс МЭӨ I мянган жилийн эхэнд буюу хүрэл зэвсгийн үед, гадуураа хүрээтэй нь төмөр зөвсгийн үед холбогдоно гэж үздэг. Хиргисүүрээс хонь адууны буюу халуун хошуут малын яс гардаг. Үхэр ямааны яс ерөөсөө гардаггүй.

Хөшөө чулуу

        ХБЦГ-т гадуураа хашлагатай болон хашлагагүй, дээрээ ямар нэг зураг дүрсгүй чулуун хөшөө хэд хэд бий. Судлаачид эдгээр чулуун хөшөөг буган чулуу үлдээгч овог аймгуудтай холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл МЭӨ II мянганы эхэн үед холбогдоно.

Буган чулуу

        ХБЦГ-ын “Урт”-ын аманд нэг буган чулуу бий. Энэ нь МЭӨ II мянган жилийн дундаас I жилийн хооронд хамаарагдана. Дэлхийд 900 гаруй буган чулуу байдгаас монголд 90 % нь буюу 800 орчим нь байдаг.

Сүг зураг

       2.6 м өндөр, 2 м өргөн хавтгай хадан дээр буга , бүргэд, нум сумаар харваж буй хүн, янгир хөөж яваа чоно зэргийг дүрслэн хөвөөлөн цохиж гаргасан байдаг.